Сурагчдын гэрийн даалгавар хийх хугацааг тогтоолоо

.Graph
2024-08-30

Боловсролын судалгааны Үндэсний хүрээлэнгээс Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гэрийн даалгаварт зарцуулах хугацааг тодорхойлж, зөвлөмж гаргажээ.

Тодруулбал, 

  • 1-2 дугаар ангийн сурагч 20-30 минут
  • 3-5 дугаар ангийн сурагч 30-40 минут
  • 6-7 дугаар ангийн сурагч 50-60 минут
  • 8-9 дүгээр ангийн сурагч 60-70 минут
  • 10-12 дугаар ангийн сурагч 80-90 минут байхаар зөвлөмж өгсөн байна. 

Гэрийн даалгаврын хугацааг сурагчийн нас, анги, түвшний болон судлагдахууны сургалтын хөтөлбөрийн зорилт, бүлэг дүүргэлт, багшийн ачааллыг харгалзан боловсруулсан гэж мэдээлэв. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe