Х.Тэмүүжин: Сайжруулсан шахмал түлш чинь гэмт хэрэг юм биш үү

.Graph
2024-08-30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин үг хэллээ.

Тэрээр "Иргэдээ угаартуулж амь насаар нь тоглосон сайжруулсан түлш чинь бараг гэмт хэрэг юм биш үү. Тэрэнд зориулсан төсөв мөнгө чинь гарын салаагаар урсаад зальдуулчихсан юм биш үү. Зөвхөн нэг жишээ шүү" гэв.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх үед Тавантолгой түлш ХХК нь Эрдэнэс Тавантолгой ХК-аас санхүүжилт хэлбэрээр авсан 1.1 их наяд төгрөгийг зориулалтын бусаар ашигласан, ТЭЗҮ нь батлагдсанаас өөр арга хэмжээнд зарцуулсан, удирдах албан тушаалтан нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу эрх олгосон байх магадлалтай асуудал яригдсан. Уг асуудлыг прокуророос шалгаж байгаа билээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe