Хичээлийн шинэ жил эхлэн, сэрүүний улирал хаяанд ирсэн тул томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх томуугийн эсрэг вакциныг өрхийн эмнэлгүүдээр хийж эхэлжээ. Тус вакцинд ахмад настан, 6 сартайгаас 5 насны хүүхэд, жирэмсэн эхчүүд болон эмнэлгийн ажилтнууд үнэ төлбөргүй хамрагдах аж.
Вакцин хийлгэснээр нэг жилийн турш дархлаа тогтож өвчнөөс сэргийлдэг.
Ханиадны улмаас нас барсан хүүхдүүдийн ихэнх нь улирлын томуугийн вакциныг хийлгээгүй байдаг аж. Судалгаанаас үзэхэд 10 хүн тутмын 7 нь амны хаалт зүүснээр халдвараас урьдчилан сэргийлж чадна гэж үзжээ.
Мөн харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвийн гаргасан хуваарийн дагуу 2-5 насны хүүхдэдээ шээсний болон шимэгч хорхойн өндөг илрүүлэх шинжилгээ үнэ төлбөргүй хийлгээрэй.
Сэтгэгдэл үлдээх