Цахимаар эм, витамин сурталчилбал торгоно

.Graph
2024-08-30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-аас баталсан 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Төслийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо дэмжсэн аж.

Уг тогтоолын төсөлд аравдугаар сарын 1-ээс эм болон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг цахим орчинд сурталчлахыг хориглож байгаа гэнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Гар дамжсан эмийн худалдаа ноцтой байдалд хүрлээ. Аравдугаар сарын 1-ээс цахим орчинд эм болон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг цахим орчинд сурталчлахыг хориглоно.

Сурталчилбал, торгууль тавьж хариуцлага тооцно. Харин жороор олгодоггүй эмүүд буюу эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийг телевиз, радио, хэвлэл мэдээллийн хэрэгслээр, вебсайтаар явуулж болно.

Тухайн эмийг худлаа сурталчлаад байдаг. Ялангуяа, витамин, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг хорт хавдар устгадаг гээд л зараад байна. Үүнд ямар ч хариуцлага байхгүй. Өвчтэй хүмүүсийн группт би энийг уугаад зүгээр болчихсон гээд нэгэндээ санал болгодог. Хавдар чинь дотроо олон янз. Нэг төрлийн хавдар гэхэд эмчилгээ нь өөр өөр байдаг. Тэгтэл манайхан сайн санааны төөрөгдлөөр, нэгэндээ туслах нэрийдлээр нэгэндээ хор болдог шүү" гэлээ. 

Энэхүү асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжвэл аравдугаар сарын 1-ээс энэхүү заалт хэрэгжиж эхэлнэ. 

Сэтгэгдэл үлдээх

horigloj bsnaas zvger ondor shaardlagudtai bolcij boldoggu ymu ym l bol torgono ingen tgn gl ard n esvl 1 hunii ashig sonirhol ym bishv ?!

mongoliin 1 irgen ym bgn

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe