ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар Б.Солонгоог томиллоо

.Graph
2024-08-30

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Солонгоог Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

Б.Солонгоо нь 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ын жагсаалтын 22-т жагсаж, нэр дэвшсэн. Тэрээр сонгуулиар гишүүн болж чадаагүй юм. 

Боловсролын байдал

  • 2000 онд Нийслэлийн 11 дүгээр сургууль
  • 2007 онд Унгар Улсын Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургуулийн Хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны сургууль
  • 2010 онд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Дандийгийн их сургууль
  • 2015 онд АНУ-ын Харвардын Хуулийн сургуулийг тус тус төгссөн.

Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

Ажилласан байдал

  • 2011-2017 онд Хоган ловэллс олон улсын хуулийн фирмд хуульч, ахлах хуульч
  • 2017-2020 онд Өмгөөллийн “Авинекс партнерс” нөхөрлөлийн гүйцэтгэх захирал
  • 2020 оноос 2021 оны 10 сар хүртэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд даргаар
  • 2021 оноос 2024 оны 7 сар хүртэл Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байлаа.

Тэрээр ийнхүү Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэхээр болж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe