“Парис 2024” Паралимпын наадам үргэлжилж байна.
Монгол Улсын баг тамирчид тус наадамд есдүгээр сарын хоёрны байдлаар медалийн хүснэгтэд нэг алт, хоёр мөнгөн медальтай 29-д жагсжээ.
Тус хүснэгтийг Хятадын баг 33 алт, 27 мөнгө, 11 хүрэл медальтай тэргүүлж байгаа бол тэдний араас Их Британи, АНУ, Бразил, Франц, Австрали, Нидерланд, Итали, Узбекистан, Швейцарь тэргүүтэй улсууд удаалж буй.
Паралимпын наадамд таеквондогийн төрлөөр У.Сүрэнжав алтан медаль, Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль, хөнгөн атлетикийн түлхэлттэй зээрэнцэг шидэлтийн төрөлд Ц.Баттулга мөнгөн медаль тус тус хүртсэн байна.
Сэтгэгдэл үлдээх