Пара жүдочид өнөөдөр Парисыг зорилоо

О.Пүрэвсүрэн
2024-09-02

"Парис 2024" Паралимпын 17 дахь удаагийн наадамд оролцохоор манай улсын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо.

Жүдо бөхийн төрөлд Б.Баттөгс, Д.Ганбат, Т.Сувд-Эрдэнэ, Л.Туруунаа нар есдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн Паралимпын наадамд хүч үзэх юм. Жүдочдын салхийг эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд паралимпын наадамд анх удаа зодоглох гэж буй Т.Сувд-Эрдэнэ хагална. Тэмцээн Улаанбаатарын цагаар 16:00 цагт эхлэх бол финалын барилдаан 22:00 цагт болох хуваарьтай байна.

Монгол Улсын тамирчдыг Монголын пара жүдогийн холбооны ерөнхийлөгч Ц.Жадамба ахалж, пара жүдогийн шигшээ багийн дасгалжуулагч О.Ууганбаатар, Б.Нарантуяа нар дасгалжуулна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe