Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 77285 хүүхэд элсэн суралцаж байна.
Үүнээс 38398 нь Улаанбаатар хотын төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцаж байгаа юм. Багануур дүүрэгт 620, Багахангайд 113, Баянгол дүүрэгт 5807, Баянзүрх дүүрэгт 10.425, Налайх дүүрэгт 882, Сонгинохайрхан дүүрэгт 7890, Сүхбаатар дүүрэгт 3178, Хан-Уул дүүрэгт 6699, Чингэлтэй дүүрэгт 2785 хүүхэд нэгдүгээр ангид элссэн байна.
Сурагчдын нэгдүгээр улирлын амралтыг 12 дугаар сард, хоёрдугаар улирлын амралтыг 4 дүгээр сард, гуравдугаар улирлын амралтыг зургаадугаар сард төлөвлөжээ.
Сэтгэгдэл үлдээх