“20 минутын хот” Үндэсний хороо өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийлээ.Тус хурлаар гарсан шийдвэрийн талаар Түгжрэл хариуцсан сайд Р.Эрдэнэбүрэн болон Хотын дарга Х.Нямбаатар нар танилцууллаа. Хурлаар дараах гурван шийдвэрийг гаргажээ. Үүнд:
Энэ үеэр "20 минутын хот" үндэсний хорооны дарга (Түгжрэл хариуцсан сайд) Р.Эрдэнэбүрэн “Дугаарын хязгаарлалт хийж эхэлсэн эхний жилүүдэд үр нөлөө нь өндөр байсан ч яваандаа авто машины тоо олшрох суурь болсон. Энэ жил дугаарын хязгаарлалт хийсэн ч дараа жилээс дахиж дугаарын хязгаарлалт хийхгүй байх чиглэлээр нийслэлийн удирдлагуудтай хамтран ажиллана” гэв.
Мөн суррон, скүтертэй холбоотой асуудлыг тус хурлаар ярилцжээ. Ийнхүү ирэх жилээс эхлэн эдгээр тээврийн хэрэгслийг явган хүний замаар зорчуулахгүй байх, үнэмлэхжүүлж, нас заах хэрэгтэйг урьдчилсан байдлаар хэлэлцсэн байна. Түүнчлэн дээрх тээврийн хэрэгслүүдэд зориулсан тусгай зам талбай хийх шаардлагатай тул шаардлагатай судалгаг хийнэ гэв.
Сургууль, цэцэрлэг эхлэхээс өмнө зуны цагт замаа засаж дуусгахгүй яасан юм гэх сэтгүүлчийн асуултад Хотын дарга Х.Нямбаатар дараах хариултыг өглөө. Тэрбээр “Улаанбаатар хот 2024 оны төсөв дээр Замын сангийн хөрөнгөөрөө 77 тэрбум төгрөгийн төсөв тавьж, замын бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн. Энэ төсвөөр 6 сард замын бүтээн байгуулалтаа хийж дууссан. Үүний дараа 7 сард нийслэл бонд гаргаж, үүнээс босгосон 270 тэрбум төгрөгөөр авто замын засвар, шинэчлэлийг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн. Улаанбаатар хотын авто замын 80 орчим хувь нь насжилт хэтэрсэн байгаа. Энэ жил нийт замын 70 орчим хувийг шинэчилж засах төлөвлөгөө гаргасан. Зам засварыг ажлын 3-4 хоногоос хэтрүүлэхгүй байхаар ажиллаж байгаа. Маргаашаас 17-н уулзвараас 7 буудал хүртэл замыг хучна. Шар хадны эцсээс наашаа 16-р хороолол хүртэлх замыг засах гүйцэтгэгч өнгөрсөн 7 хоногт шалгарсан. Ийм байдлаар л ажлаа үргэлжлүүлж байна” гэсэн юм.
Сэтгэгдэл үлдээх
Bagtahgui bna. Gants biy turanhai bhd hurtel 😂
Khulan
Дэмжих үү?
0 0