Сэлбэ, Дунд голын лаг хагшаасыг зөөх ажил 2024 оны 6 сарын сүүлээс эхэлсэн. Өнгөрсөн жилийн үерийн аюулыг дахин давтахгүйн тулд ийм арга хэмжээ авч байгаа гэж нийслэлийн зүгээс тайлбарлаж буй. Сүүлийн хэдэн арван жил авто зам, гуу жалгаас урсаж орсон нарийн ширхэгтэй тоос шороо гол руу орж шигдэн, Сэлбэ голын ёроол харагдахааргүй буюу дунджаар 1-1,5 метр зузаантай лаг хагшаас тогтсон байсан гэнэ.
Тэгвэл тус лаг хагшаасыг зөөх явцад хэн болох нь тогтоогдоогүй хоёр хүний цогцос олджээ. Мөн адуу мал, муур, нохойны сэг зэм гарсныг Хотын дарга Х.Нямбаатар хэвлэлийн хурлын үеэр хэллээ.
Сэтгэгдэл үлдээх