“Халхын гол-85 жил” сэдэвт архивын баримт, эд өлгийн үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейд олон нийтэд нээлттэй дэлгэжээ.
Үзэсгэлэн наймдугаар сарын 19-өөс есдүгээр сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ.
Энд Монгол, Оросын төрийн архив болон музейн сан хөмрөгт хадгалагдан буй шинэ баримт, биет үзмэрийг дэлгэн харуулсан. Тухайлбал, 100 гаруй үзмэр, эд өлгийн зүйл, 170 гаруй зураг, баримт байна.
Үүний 56 нь өмнө дэлгэгдэж байгаагүй ба ОХУ-ын цэргийн төв архиваас иржээ. Эдгээрийн 16 нь түүхэн зураг, 40 архивын баримт.
Сэтгэгдэл үлдээх