“Парис 2024" Зуны Паралимпын наадамд Монгол Улсын шигшээ баг тамирчид амжилттай өрсөлдөж байна.
Парисийн Паралимпын наадмын Тамирчдын тосгонд Монголын Үндэсний Паралимпын хорооноос баг тамирчдад хүндэтгэл үзүүллээ.
Тус хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү Паралимпын наадамд амжилттай оролцож анхны эмэгтэй аварга болсон ОУХМ У.Сүрэнжав, мөнгөн медаль хүртсэн Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, ОУХМ Ц.Баттулга, Пара таеквондогийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан, Д.Махашири нарыг мөнгөн шагналаар шагнав.
Мөн Монгол Улсын баг тамирчдынхаа салхийг хагалсан Усанд сэлэлтийн чөлөөт 50 метрийн зайд уралдсан Х.Номуун, дасгалжуулагч З.Сувд нарыг онцолж, мөнгөн шагналаар урамшууллаа.
Сэтгэгдэл үлдээх