“20 минутын хот” Үндэсний хороо өчигдөр буюу 9 сарын 2-нд анхдугаар хуралдаанаа хийсэн. Тус хурлаар дугаарын хязгаарлалт хийх эсэхийг хэлэлцсэн байдаг. Тодруулбал, Улаанбаатар хотод 800 мянган автомашин бүртгэлтэй байгаа бөгөөд өдөрт 400-450 мянган машин хөдөлгөөнд оролцож байна. Хичээлийн шинэ жил эхэлж замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэн, өндөр, дээд хэмжээний айлчлалууд болох гэж байгаагаас гадна энэ 9-р сард хотын авто замын 60-70 хувьд засвар шинэчлэл хийх гэж буйтай холбогдуулан авто зам ихээр хаахаар төлөвлөсөн. Иймд иргэдээс санал асуулга аван, дэмжигдвэл яаралтай дугаарын хязгаарлалт хийхийг Хотын даргад үүрэг болгосон юм.
Тэгвэл өнөөдөр ulaanbaatar.mn сайтаар уг саналыг авч эхэлсэн байна. Ийнхүү 17 цагийн байдлаар 2000 гаруй хүн санал өгсөн байгаагаас 58 хувь нь дэмжихгүй гэсэн байна. Иргэд дэмжих дэмжихгүйгээс шалтгаалж уг арга хэмжээг хэрэгжүүлэх эсэхийг шийдэх юм.
Сэтгэгдэл үлдээх