Солонгосын хүнс хөдөө аж ахуйн яам, БНСУ-ын Агро-Загас аж ахуй, хүнсний худалдааны aT корпорацтай хамтран 8-р сарын 31, 9-р сарын 1-ний өдрүүдэд Солонгос хоол сэдэвт наадам зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь Солонгосын K-Food сэдэвт арга хэмжээг хамгийн өргөн хүрээнд сурталчилж, Монголын маш олон хэрэглэгчид оролцож амжилттай өндөрлөлөө болно” гэж хэллээ.
Тодруулбал, энэхүү арга хэмжээг БНСУ-ын Аялал жуулчлалын байгууллагын Улаанбаатар дахь салбарын K-Tourism Road Show-тай хамтран зохион сурталчилж, Монгол иргэдийн сэтгэлийг баясгаад зогсохгүй Солонгосын соёлыг шингээсэн гайхалтай, сонирхолтой арга хэмжээг зохион байгуулжээ.
Энэхүү арга хэмжээ нь Монголд анх удаа болж буй бөгөөд цаашид жил бүр болох аж. Солонгосын уламжлалт дүр төрхийг шингээсэн вааран дээвэртэй асар, сэдэвчилсэн хоолны асруудаараа монголчуудын анхаарлыг ихээхэн татлаа. "Сайн уу, Инса-Дун"-г гол сэдэв болгон эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг сонгон сурталчилж, K-Food-н олон асруудыг ашиглан Солонгос хоолны гайхалтай амтыг таниулжээ. “K-Food Festival” нь Солонгос хоолны дур булаам байдлыг улам нэмж асруудаар амжилттай танилцан тамга даруулан хэрэглэгчдэд гарын бэлгийг гардуулав.
Тайзны хөтөлбөрийн хувьд үндсэн хөтлөгчөөр “Voice of Мongolia” шоуны хөтлөгч У. Эрхбаяр, комедиан Баяраа нар байсан бөгөөд шинэ эмэгтэй контент бүтээгчид болох “Favway” хамтлагийн гишүүд K-Food хоол хийх тулаан, мастер тогоочийн хоол хийх сургалтад оролцож, Tuvshinty технологийн дэвшилтэт асар болох Meta-Zone-д Роблокс тоглоом тоглуулан хамтран хөтөлсөн нь олон олон үзэгч хэрэглэгчдэд сонирхолтой байв. Солонгос хоол, соёлыг хэн сайн мэдэх вэ? сэдэвт маш олон тоглоом тоглуулж оролцсон хүн бүрт бэлэг гардуулан хүн бүрийг сэтгэл ханамжтай үлдээж байсан нь энэхүү арга хэмжээний нэгэн гайхалтай хэсэг байлаа.
“Монголд Солонгос хоолны олон хоолны газар байдаг ч Солонгос хоолны цогц арга хэмжээнд оролцсоноор Солонгос хоолны талаар илүү гүнзгий ойлголттой боллоо. Ийм гоё фестивалийг анх удаа зохион байгуулсанд баярлалаа” гэж уг арга хэмжээнд оролцсон оролцогч О.Мишээл өөрийн сэтгэгдлээ бидэнтэй хуваалцлаа. aT-ийн корпорацын захирал Квон О Ёп хэлэхдээ: "Одоогоос 10-аад жилийн өмнө Солонгос улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнгүй жижиг улс байсан. Ирээдүйд бид экспортыг дэмжих Олон Улсын төслүүдээр дамжуулан нийт хэрэглэгчдэдээ улам ойртохоор зорин ажиллаж байна. Биднийг дэмжин хүрэлцэн ирсэн нийт оролцогчид, хамтран ажилласан бүх газруудаа талархлаа илэрхийлж байна.
Сэтгэгдэл үлдээх