Засгийн газраас гурилын үнийг 50 хувь буулгана гэсэн ч буурсангүй

О.Пүрэвсүрэн
2024-09-04

Засгийн газраас санаачлан, УИХ-ын шийдвэрээр энэ оны тавдугаар сарын 1-ээс гурилын импортын татвар тэглэсэн. Улмаар зах зээлд шударга өрсөлдөөн бий болно, гурилын үнэ буурна хэмээн амлаж байв. Тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан гурилын үнийг 50 хувиар бууруулна хэмээн тайлбарласан байдаг.

Амлалт биелсэн үү?

  • Алтан тариан дээд гурил
  • 2024.04.08-нд 2762 төгрөг
  • 2024.09.02-нд 3168 төгрөг
  • Засгийн газрын шийдвэр гарснаас хойш 4 сар өнгөрсөн ч гурилын үнэ буурах биш нэмэгджээ.
  • Тэдний тайлбарлаж байгаагаар ОХУ-аас гаалийн татваргүй, хямд гурил орж ирж байгаа гэсэн ч орос гурил монгол гурилын хооронд 300 төгрөгийн л зөрүү байна.

Сүүлийн 9 жилд 1 кг гурилын үнэ дунджаар

Гурилын үнэ 2014 оныхоос дунджаар 1500 төгрөгөөр нэмэгдсэн байна

  • 2014 онд 1100 төгрөг 
  • 2015 онд 1250 төгрөг
  • 2016 онд 1270 төргөг
  • 2017 онд 1308 төгрөг 
  • 2018 онд 1340 төгрөг
  • 2019 онд 1771 төгрөг 
  • 2020 онд 1420 төгрөг 
  • 2021 онд 2400 төгрөг
  • 2022 онд 2256 төгрөг 
  • 2023 онд 2607 төгрөг

Манай улс дотоодын гурилаа хэрэглэх боломжтой юу?

  • Монгол Улсад 71 гурилын үйлдвэр байдаг.
  • Энэ онд гурилын үйлдвэрүүд хүчин чадлынхаа 50 хувиар ажилласан тул дотоодын үйлдвэр хумигдах хандлагатай байна.
  • Хэрэв дотоодын үйлдвэрийн үйл ажиллагаа энэ хэвээр үргэлжилбэл ирэх онд үндэсний үйлдвэрлэлийн гурил хомсдож, үнэ өсөх магадлалтай.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe