Жолооны үнэмлэхтэй хүн суррон, скүүтер унадаг болно

Ж.Номин
2024-09-04

Суррон, скүүтер зэрэг хэрэгслийг замын хөдөлгөөнд хэрхэн оролцох, авто тээврийн тухай хуульд зааснаар тээврийн хэрэгсэл мөн эсэх талаарх нэгдсэн ойлголт, тодорхойлолт манай улсад хомс байдаг. Тэгвэл маргааш буюу 9 сарын 5-нд Хууль зүй, дотоод хэргийн яаманд байгуулагдсан Ажлын хэсэг хуралдаж, цахилгаан дугуй, мопед, скүүтертэй замын хөдөлгөөнд оролцох үед баримтлах дүрмийг тодорхой болгон Замын хөдөлгөөний дүрэмд оруулах асуудлыг хэлэлцэх аж.

Ажлын хэсгийн зүгээс 18 нас хүрсэн иргэн цахилгаан дугуй, скүүтерийг жолоодох эрхтэй бөгөөд жолооны А үнэмлэхийг зайлшгүй авах, хөдөлгөөнд оролцох хурдны дээд хязгаарыг тодорхой тогтоох зэрэг заалтыг хэлэлцэн Замын хөдөлгөөний дүрэмд оруулах гэнэ.

Ташрамд, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс гаргасан судалгаагаар скүүтерээс унаж бэртэл авсан

  • 2023 онд - 261 (65 хүүхэд)
  • 2024 оны эхний зургаан сарын байдлаар - 104 (45 хүүхэд) байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe