Парис 2024 паралимпын пара атлетикийн T53 ангиллын тэргэнцэртэй гүйлтийн 100 метрийн төрөлд П.Энхманлай өрсөлдлөө.
Түүний хувьд 16.03 секундээр барианд орж гараандаа 5-р байр эзэллээ.
T53 ангилал нь биеийн доод хэсэг, хөлийн хөдөлгөөний хувьд бэрхшээлтэй хүмүүсийг хамааруулдаг тэргэнцэртэй ангилал юм. Эдгээр тамирчид зөвхөн мөр, гарын хүчийг ашиглан уралддаг бөгөөд тэргэнцрийн урд дугуйн чиглэлийг өөрчлөхийн тулд гараа оролцуулдаг онцлогтой.
П.Энхманлайн амжилтаас дурдвал 2019 оны пара хөнгөн атлетикийн ДАШТ-ий гуравдугаар байр, Олон Улсын гранпри тэмцээний 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль, Ази номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний 2 хүрэл медаль хүртэж байжээ.
Сэтгэгдэл үлдээх