Цэцэрлэгийн хоёрдугаар шатны цахим бүртгэл өнөөдрөөс эхэллээ

Ц.Чимэдцэеэ
2024-09-05

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг  төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар дамжуулан хүлээн авч байна.

Нэгдүгээр шатны бүртгэлийн хүсэлтийг наймдугаар сарын 1-нээс эхлэн 18-ны өдөр хүртэл авч, 105'044 хүүхэд хүсэлт өгчээ.  

Хоёрдугаар шатны бүртгэлийг 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 15-ныг хүртэл E-Mongolia системээр хүлээн авна.

Энэ удаагийн бүртгэлд цэцэрлэгт бүртгэлгүй, нэгдүгээр шатанд хүсэлтээ илгээж амжаагүй, эцэг эх, асран хамгаалагч нь түр оршин суух харьяалалтай хүүхдийн хүсэлтийг авч байна.

Түр оршин сууж буй иргэд амьдарч буй дүүргийнхээ хороонд хүн ам өрхийн мэдээллийн систем ХАӨМС-д бүртгүүлсэн байх шаардлагатай.

Хэрэв E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй бол харьяа дүүргийн цэцэрлэгт ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авах боломжтой. Нийслэлийн хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны 142.150 хүүхэд байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe