АНУ Николас Мадурогийн хувийн онгоцыг хураан авчээ

Ц.Чимэдцэеэ
2024-09-05

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн хувийн онгоцыг даваа гарагт АНУ хураан авсан байна.

Ингэхдээ Доминикан Улсаас АНУ-ын Флорида муж руу зөөвөрлөжээ. Учир нь Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро "хүртээмжтэй, шударга өрсөлдөөнтэй сонгууль" зохион байгуулаагүй гэж АНУ үзээд,  газрын тос, байгалийн хийн салбарт нь хориг тавьсан байсан.

Үүнтэй холбоотой хоригийг зөрчиж, АНУ-аас худалдаж авсан гэж тогтоосон аж.

 Венесуэлийн Засгийн газар энэхүү явдлыг "дээрэм" хэмээн мэдэгдэж, АНУ Мадурогийн Засгийн газар руу чиглэсэн "түрэмгийлэл"-ээ даамжруулж байна хэмээн буруушаав.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe