“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадмын таэквондогийн төрөлд алтан медаль хүртсэн ОУХМ У.Сүрэнжав, мөнгөн медаль хүртсэн МУГТ Г.Болор-Эрдэнэ нар дасгалжуулагчдын хамт үүрээр эх орондоо ирлээ.
Мөн Перу Улсын нийслэл Лима хотод болсон “Лима-2024” жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ-д амжилттай оролцсон баг, тамирчид эх орондоо ирэв.
Өсвөр дэлхийн аварга Т.Ариунзаяа, ДАШТ-ий мөнгөн медальт Ж.Анударь, ДАШТ-ий мөнгөн медальт, Б.Бат-Энэрэл, ДАШТ-ий хүрэл медальт Б.Чинхүсэл, ДАШТ-ий багийн хүрэл медальт тамирчид ирлээ.
Сэтгэгдэл үлдээх