Засгийн газраас 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө үндэсний хэмжээний томоохон 593 төслийг 120 орчим их наяд төгрөгөөр хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. Эдгээрээс улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 12.3 хувийг санхүүжүүлэх боломжтой бөгөөд үлдсэнийг нь төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад, дотоодын зээл, тусламж болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх боломжтой гэж үзсэн байгаа юм.
Дээрх бүтээн байгуулалтын 593 төслөөс 14 томоохон мега төслийг ирэх жилүүдэд хэрэгжүүлнэ гэж онцолсон.
Харин Монгол Улсын Сангийн яамнаас 2025 оны төсвийн төслийг танилцуулахдаа дараах 15 төслийг 2025 оноос эхлэн санхүүжилтийг нь олгон хэрэгжүүлэхээр зарлаад байна. Үүнд:
6 эгнээ бүхий 4,7 км авто зам, 900 м гүүр, 80 м нүхэн гарц барих юм.
2024 онд ТЭЗҮ, зураг төсөвт 28,6 тэрбум, 2025-2027 онд барилга угсралтад 2 их наяд 831,4 тэрбум төгрөг төсөвлөөд байна.
15,2 км бүхий 2 эгнээтэй хос туннелийн ТЭЗҮ, зураг төсөвт 2024 онд 55,3 тэрбум, 2025-2027 онд барилга угсралтад 5 их наяд 474,7 тэрбум төгрөг төсөвлөжээ.
2024 онд 68.6, 2025 онд 211.6, 2026 онд 480.2 тэрбум төгрөг төсөвлөж байгаа. 2027 оноос 2041 он хүртэл сансарт хөөргөнө.
Ховд аймагт барьж буй 90 мВатт хүчин чадалтай тус станцын гэрээ, археологийн хайгуул судалгааны ажлыг 2021-2023 онд хийсэн бол 2024 онд 256 тэрбум төгрөгөөр барилга угсралтыг эхлүүлэх юм. Мөн 2025 онд барилга угсралтад 100 тэрбум төгрөг төсөвлөсөн.
Дорноговь аймагт эхлүүлсэн уг төсөл хэрэгжсэнээр жилд 1,5 тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай юм.
2016-2023 онд гэрээ, барилга угсралтын ажилд 706,36 тэрбум төгрөг, 2024 онд 170,9 тэрбум төгрөг зарцуулсан. 2025 онд барилга угсралтад 449,9 тэрбум төгрөгийн санхүүжилд төсөвлөсөн.
Номтын ам, Шинэ зуун мод хотод 70 мянган м2 бүхий ногоон барилга барина.
2024 онд ТЭЗҮ, зураг төсөвт 100 тэрбум, 2025 онд барилга угсралтад 210 тэрбум төсөвлөсөн.
80 мянган ажлын байр, 34 мянган хүн ам амьдрах шинэ хотын дэд бүтцийг хийнэ.
2020-2024 онд гэрээ, барилга угсралтын ажилд 84,4 тэрбум төгрөг зарцуулсан бол 2025 онд 98,4 тэрбум төгрөг тусгасан.
Хоногт 250 мянган м куб бохир соруулах хүчин чадалтай.
2020-2023 онд гэрээ, барилга угсралтын ажилд 491,7 тэрбум төгрөг зарцуулаад байна. 2024 онд барилга угсралтад 220,6 тэрбум, 2025 онд 80 тэрбум төгрөг төсөвлөсөн.
4 эгнээ 37 км, 6 гүүр бүхий авто зам бөгөөд 2025 онд барилга угсралтад 66 тэрбум төгрөг суулгана.
Ус гүн цэвэршүүлэх байгууламж, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр бөгөөд 2018-2024 онд гэрээ, барилга угсралтад 641,4 тэрбум зарцуулаад байна. 2025 онд барилга угсралтад 202,4 тэрбум төгрөг төсөвлөсөн.
2024 онд төслийн 1-р үе шатанд 30 тэрбум, 2025 онд 2-р үе шатанд 30,8 тэрбум төгрөг зарцуулна.
2025 оноос 63,9 тэрбум төгрөг гарган барилга угсралтыг эхлүүлнэ.
2025 оноос 23,9 тэрбум төгрөг гарган барилга угсралтыг эхлүүлнэ.
2025 оноос 30 тэрбум төгрөг гарган барилга угсралтыг эхлүүлнэ.
Цагааннуур, Боршоо, Алтанбулаг, Хавирга, Бичигт, Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн, Булган, Хөшигийн хөндий боомтуудад шинэчлэл хийнэ.
2016-2023 онд гэрээ байгуулах, барилга угсралт, тоног төхөөрөмж шинэчлэх зэрэгт 87,2 тэрбум, 2024 онд ТЭЗҮ, зураг төсөв, барилга угсралтад 36,9 тэрбум төгрөг зарцуулсан. 2025 оноос барилга угсралтад 69,4 тэрбум төгрөг зарцуулахаар тусгаад байна.
Иймд иргэн бүр ирэх 4 жилд эхний ээлжид энэ 15 төсөл дээр чих тавин, зардал, зарцуулалт, бүтээн байгуулалтын үйл явцыг тандан суух л үлдлээ.
Сэтгэгдэл үлдээх