Баянзүрх дүүрэгт гэр бүлийн хүчирхийлэл өндөр байна

Ж.Номин
2024-09-06

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил зонхилон үйлдэгдэж байгааг Улсын Ерөнхий Прокурорын газраас мэдээллээ.

Тухайлбал, 2024 оны эхний хагас жилийн байдлаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан 4,124 хэргийн 32.5 хувийг гэр бүлийн хүчирхийлэл эзэлж байгаа юм.

Удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог. 2024 он гарснаас хойш гэр бүлийн хүчирхийлэл  удаа дараа үйлдсэн 25 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe