Дөлгөөн нуур орчмын замыг өнөө оройноос хаана

Ж.Номин
2024-09-06 68

Сүхбаатар дүүрэг, Их тойруугийн авто зам буюу Дөлгөөн нуур худалдааны төвийн уулзвараас Өлзий төв хүртэлх авто замыг шинэчлэхээр болжээ.

Тус замыг есдүгээр сарын 6-ны 22.00 цагаас 9-ний 06.00 цагийн хооронд хааж, шинэчлэх аж.  Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан, хашлага солино. 

Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн есөн чиглэлд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал,

  • Ч:4  "5 шар - 3,4 -р хороолол - Сансарын тойрог"
  • Ч:5 "Гэмтлийн эмнэлэг - Их тойруу - Шар хад"
  • Ч:17б "Баруун 4 зам - Нарны зам - Зүүн 4 зам  - Их тойруу" /их тойрог/
  • Ч:25 "Тоосгоны үйлдвэр - Их тойруу - 3,4 хороолол"
  • Ч:31 "Улиастай - Баянбүрд - Зам гүүрийн автобааз"
  • Ч:41"Баруун салаа - Их тойруу - Халдвартын эмнэлэг"
  • Ч:49 "1-р  хороолол - Модны 2 - МУИС - Дүнжингарав худалдааны төв"
  • Ч:74 "Цагаан даваа - Гандан - Вокзал"
  • Ч:69 “Зунжин 7 буудал- Ард кино театр-ТЭЦ-3” чиглэл доорх зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe