Манай улс 2022 оноос Кино урлагийг дэмжих тухай хуулийг дагаж мөрдөж эхэлсэн билээ.
Уг хуулийн 9.16.9 дэх заалтад "Олон улсын кино арга хэмжээнд монгол киног нэр дэвшүүлэх, оролцуулахад санал өгөх, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх" хэмээн заасан байдаг. Энэхүү үүргийг Монголын кино урлагийн зөвлөл биелүүлэхээр хуульд заасан байна.
Гэвч Монголын кино урлагийн зөвлөл нь энэ жилдээ Оскарын шагнал гардуулах ёслолд нэг ч Монгол кино нэр дэвшүүлэхгүй байхаар шийджээ. Энэ талаар Кино зохиолч, найруулагч П.Золжаргал "Баавгай болохсон киног Монгол улс Оскарын шагнал гардуулах ёслолын анхан шатны шалгаруулалтад сонгохоос татгалзав. Тэгснээ энэ жил ямар ч кино явуулахгүй өнжих юм гэнээ. Монголын Кино Урлагийн зөвлөлийн гишүүд та нар тайлбар өг" гэжээ.
Манай улс 2016 оноос Оскарын наадмын “Гадаад хэл дээрх шилдэг кино” нэр төрөлд кино дэвшүүлэх эрхтэй болж, "Атганд үлдсэн эрдэнэ", “Алтан судал” зэрэг киног нэр дэвшүүлж байсан удаатай.
"Баавгай болохсон" киноны найруулагч, зохиолч П.Золжаргалын ярилцлагын ЭНД дарж үзнэ үү.
Сэтгэгдэл үлдээх