Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөлөөс "Баавгай болохсон" киног Оскарын анхан шатны шалгаруулалтад сонгохоос татгалзсан билээ. Энэ асуудал нь олон нийтийн дунд хэлэлцүүлэг үүсгэснээр Монголын үндэсний кино урлагийн зөвлөл мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдэл дурдсанаар Оскарын анхан шатны шалгаруулалтад оролцохоор хоёр бүтээл ирснээс нэгийг нь ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн хассан аж. Харин "Баавгай болохсон" киног нэр дэвшүүлэх эсэхийг гишүүдийн дунд нууцаар санал хураахад дийлэнх олон нь дэмжээгүй гэжээ.
Монголын үндэсний кино урлагийн зөвлөлийн гишүүдтэй ЭНД дарж танилцана уу.
Сэтгэгдэл үлдээх