Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслөөс Үндэсний хиймэл дагуулын төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-д танилцуулж, УИХ-д өргөн барихад бэлэн болжээ. Монгол улс Үндэсний хиймэл дагуултай болсноор харилцаа холбооны бие даасан системтэй болж, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулж чадах аж. Монгол орны хаанаас ч интернэтэд холбогдох, мэдээллийн технологийн үйлчилгээ шууд авах боломж нээгдэж, 250 мянган малчин өрх E-Mongolia, E-сургууль, E-эмнэлэг гэх мэт үйлчилгээ авах боломжтой болно.
Цаашлаад ААН байгууллагуудын хэрэгцээ шаардлагыг хангасан үйлчилгээ нэвтрүүлж, бизнес үйл ажиллагааг дэмжинэ. Улмаар шилэн кабелиар интернэтийн үйлчилгээ үзүүлэх 29 их наяд төгрөгийг хэмнэнэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулав.
Мөн 5G, IoT зэрэг шинэ технологиудын нэвтрэлтийг дэмжиж, аж үйлдвэр хөдөө аж ахуйн салбарт эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцоолжээ. Монгол орны хаанаас ч интернэтэд холбогдох, мэдээллийн технологийн үйлчилгээ шууд авах боломжоор иргэдээ хангаснаар болзошгүй гамшиг, эрсдэлээс сэргийлэх, авран хамгаалах боломж нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой аж.
Бидний бэлтгэсэн Ирэх 4 жилд чих тавих 15 мега төсөл нийтлэлийг тус холбоосоор унших боломжтой.
Сэтгэгдэл үлдээх