Дүн өвлийн хүйтэнд лаа барьж хонохгүйн тулд үнээ нэмэхээс аргагүй

Ц.Чимэдцэеэ
2024-10-31

Манай улсын тэргүүлэх чиглэлийн асуудал бол эрчим хүчний хангамж. Бид дотооддоо хэрэглэж буй цахилгаан, дулаанаа 100 хувь хангаж, 20 хувийн нөөцтэй болчихоод тог тасрах айдасгүй суух боломжтой болно.

Гэтэл өнгөрсөн хугацаанд энэ салбар алдагдалтай ажиллаад зогсохгүй дотооддоо ашиглах эрчим хүчээ импортоор зөөж байгаа.

Өнгөрсөн өвөл гэхэд 10.9 тэрбум кВт/цаг цахилгаан эрчим хүч боловсруулж, 9.9 тэрбум кВт/цаг цахилгаан эрчим хүч түгээсэн. Үүний 77.7 хувийг дотоодоосоо нийлүүлж, 22.3 хувийг Орос, Хятадаас импортолжээ. 

Энэ асуудлыг шийднэ хэмээн төрийн эрхийг авсан МАН, засгийн эрхэд хамтарсан АН, ХҮН нар анхны амлалтаа биелүүлж, эрчим хүчний реформ хийхээ зарлан, ямар шинэчлэл хийхээ ҮАБ-ын зөвлөлд танилцууллаа. 

Хамтарсан засгийн газар УИХ-ын 103 гишүүн буюу 80 гаруй хувийн дэмжлэгтэйгээр дэмжлэгтэйгээр энэ ажлыг урагшуулж буйгаа мөн мэдээлсэн.

Тэд эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлснээр 2027 оны дунд үе, наадам гэхэд дотоодын эрчим хүчний хэрэглээгээ 100 хувь хангаж чаддаг болно хэмээн итгэлтэйгээр амласан.

Эхний ээлжинд ирэдэд нийлүүлэх үнээ зах зээлийн өртөгт хүргэн нэмэх шаардлагатай.

Бидний үйлдвэрлэж буй цахилгааны өртөг нэг кВт/цаг нь 243 төгрөг байгаа ч борлуулж буй үнэ нь 215 төгрөг. Тэгэхээр үйлдвэрлэсэн зардлаас бага үнээр худалдан авч буй энэ байдал өнөөдрийн эрчим хүчний дутагдал, салбарын уналтад нөлөөлсөн хүчин зүйлүүдийн нэг. Зах зээлийн зарчмаар энэ үнийг зохимжит хязгаараар нэмж байж том шинэчлэлийн суурь тавигдах юм.

Ухаандаа, жоомоо алчихаад, хоолоо хийх зүй тогтол.

Энэ талаар УИХ-ын гишүүн, тус ажлын хэсгийн гишүүн Б.Найдалаа "Эрчим хүчний реформ гэдэг нь энэ салбарыг иж бүрнээр нь урт хугацаагаар шинэчлэх тухай юм. Хамгийн чухал нь засаглалын асуудал. Эрчим хүчний ТӨК-үүдийг хэрхэн ашигтай ажиллуулж, авлигаас ангид байлгах тухай анхаарч байна" гэв.

 

Холбоотой нийтлэлийг энд дарж уншина уу. (-->1)

Холбоотой нийтлэлийг энд дарж уншина уу. (-->2)

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe