Монголын төр халамжийн хүрээгээ тэлж, өсвөр үеийнхнээ "угжихаар" боллоо

Ц.Чимэдцэеэ
2024-11-01

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 76 гишүүн ирж, 60.3 хувь хувийн ирц бүрдсэнээр эхэллээ. Хуралдаанаар өчигдөр хэлэлцэж байсан асуудлуудаа үргэлжлүүлэн, санал хурааж байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн төсвөөс шаардлагагүй арга хэмжээний зардлыг хасуулах 2 дахь санал уналаа.

Учир нь Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн зарчмын зөрүүтэй 25 дахь санал буюу 18 тэрбум 325.9 сая төгрөгөөр 16-18 насныханд үнэгүй кино, жүжиг үзүүлэх зардлыг хасах саналыг Төсвийн байнгын хороо болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо дэмжээгүй саналыг дэмжих эсэх санал хураасан.

Санал өгсөн 92 гишүүнээс 54 нь буюу 58.7 хувь нь байнгын хороодын саналыг дэмжин зардал хасах саналыг эсэргүүцэв. Ийнхүү Монгол Улс халамжийн бодлогын хамрах хүрээг тэлж, 2025 онд 18.3 тэрбумаар 16-18 насныханд үнэгүй ваучер тараахаар боллоо.

Дашрамд дурдахад, Аудитын дүгнэлтэд уг арга хэмжээ нь хэрхэн, яаж тараах тухай журам байхгүй хэмээн тэмдэглэсэн байсан.

Холбоотой мэдээллийг энд дарж уншина уу.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe