Ирэх оны төсвийн төсөлд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын багцад 18.3 тэрбум төгрөгөөр хүүхдүүдэд кино, жүжиг зэрэг соёлын үйлчилгээ үзүүлэх төсөв тусгагдсан.
Уг асуудал олон нийтээр ихээхэн шүүмжлүүлж, УИХ дээр энэ төсвийг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасан ч дэмжигдээгүй юм. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрээр "Хэд хоног сэтгэл сэргэтэл сайхан балбууллаа. Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй. Хариуцсан салбараа цээжээрээ хамгаална. Монгол соёлын дархлаа, хүүхдийн хөгжлийн төлөө бол насаараа балбуулсан ч харамсахгүй" хэмээн жиргэсэн байна.
Сэтгэгдэл үлдээх