Давж заалдах шатны шүүхээс Н.Өнөрцэцэгт оноосон ялыг хэвээр үлдээлээ

Ц.Чимэдцэеэ
2024-11-07

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Н.Өнөрцэцэгт холбогдох таван хэрэгт оноосон анхан шатны шүүхийн 4.9 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ.

Өмгөөлөгчдийн зүгээс шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн.

Тэд шүүхээс шүүхийн шийдвэрийг оролцогчдод гардуулсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд хандах боломжтой.

Хяналтын шатны шүүхэд шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх хууль ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хандах юм.

Холбоотой мэдээллийн энд дарж уншина уу.

Тус хэргийн талаар бусад мэдээллийг энд дарж авна уу.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe