Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль 10 сарын 11-нд орон даяар болж, улс даяар ард түмнийг төлөөлөх 8031 төлөөлөгчийг сонгов. Өнөөдөр буюу 11 сарын 15-ны 10:00 цагт НИТХ-ын ээлжит бус I хуралдаан эхэлсэн юм.
Сарын өмнөхөн иргэдээ долоох шахуу өөрсдийгөө сурталчилж явсан 45 төлөөлөгчийн 19 нь эхний хуралдаа ирсэнгүй. Өөрөөр хэлбэл, 26 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр НИТХ эхлэв.
10:00 цагт эхэлсэн НИТХ-ын ээлжит бус хуралдаан одоогоор хоёр удаа завсарлаж, завсарлагаа бүр дээр уван цуван ирцээ бүртгүүлэх төлөөлөгчдийг хуралдааны шууд дамжуулалтаас харж болох нь.
Төсөв хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүд чуулганы танхимдаа байхгүй, ордноор сэлгүүцэж, санал хурааж, кноп дарахдаа л УИХ-ын даргаараа дуудуулж, гуйлгуулж байж орж ирж байсан тухай манай редакц өмнө нь шүүмжилж байсан билээ.
Тэгвэл УИХ-ын “том толгойтой” зарим гишүүдийн “их зан” НИТХ-ын төлөөлөгчдөд халдав уу. УИХ-ын Тамгын газраас гишүүдийн ирцийн мэдээллийг нээлттэй мэдээлдэг шиг НИТХ-ын Ажлын албанаас ч гэсэн ард түмнийг төлөөлөн суугаа төлөөлөгч нарын ирцийг нээлттэй зарлаж, төлөөлөгчдийн ирцийг бүрдүүлэхэд анхаарах шаардлагатай болжээ.
Сэтгэгдэл үлдээх