Автомашины дугаар хадгалах үйлчилгээг жилийн 20,000 болгожээ

Г.Энэбиш
2024-11-18

Автомашины улсын дугаар хадгалах үйлчилгээний журамд өөрчлөлт орж, улсын дугаар хадгалах үйлчилгээний жилийн хураамж 20,000 төгрөг болжээ.  2024 оны 11 дүгээр сарын 15-н буюу өнгөрсөн Баасан гарагаас автомашины улсын дугаар хадгалах үйлчилгээг нэг жилийн дотор хэд хоног хадгалуулахаас үл хамаарч, жилийн хураамжид 20,000 төгрөг төлөх журам мөрдөгдөж эхэлсэн гэж мэдээллээ. 

Шинэ дугаар авахад шаардлагатай журмын хүрээнд өөрийнхөө дугаарыг жил хүртлэх хугацаанд хадгалуулж болохоор болсон. 

Автомашинд улсын дугаар олгоход тавих 8 шаардлагаа эргэн харахгүй гэдгээ хотын дарга албан бусаар илэрхийлээд байгаа билээ. Харин иргэдийн төлөөлөл шинээр дугаар авахад тавьж буй шаардлага нь иргэдийн баян ядуугаар нь ялгаварласан, хүний эрхэнд халдсан хуулиас давсан журам болсон хэмээн ҮХЦ-д хандсан. Цахим орчинд ч иргэд энэхүү шаардлагыг эсэргүүцсэн байр суурь идэвхтэй өрнөж байна. 

Уг сэдэвтэй холбоотой мэдээллийг энд дарж уншина уу.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe