Нийслэлийн төсвийг хүчингүй болгуулах зөвлөмж хүргүүлжээ

Ц.Чимэдцэеэ
2024-12-09

НИТХ-аас энэ сарын 4-нд (2024.12.04) ирэх оны нийслэлийн төсвийг хэлэлцэн баталсан. Улсын төсвөө баталж амжаагүй байхад энэхүү шийдвэр нь олны дунд багагүй эргэлзээ, шүүмжлэл дагуулсан юм.

Тэгвэл энэ тухай тодруулахад, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал НИТХ-ын дарга А.Баярт зөвлөмж хүргүүлсэн байна.

Үүнд, Төсвийн тухай хуулийн шатлалыг зөрчсөн тул баталсан төсвөө хүчингүй болгох шаардлагатай талаар дурджээ. Мөн Төв, Завхан аймгийн ИТХ-д мөн адил зөрчил арилгах зөвлөмж  хүргүүлсэн байна.

Харин НИТХ өнөөдөр албан бичгээ хүлээж авсан ба тодорхой шийд гараагүй байна гэв.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсантай холбоотойгоор ирэх оны улсын төсвийг Засгийн газраас дахин өргөн барьж, өнөөдөр байнгын хороодоор хэлэлцэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe