УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух элчин сайдаар томиллоо

Ж.Номин
2025-01-09

Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Оюундарийг шинээр томилох саналыг УИХ-ын чуулганаар хэлэлцэн, 67.7 хувийн саналаар дэмжжээ. 

Тодруулбал, УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанд 126 хүнээс 93 гишүүн ирсэн бөгөөд 63 гишүүн дэмжин, Н.Оюундарийг Польшид суух элчнээр томилов. 

БНПУ бол Европын холбоо, НАТО-н гишүүн улс бөгөөд Монгол Улсаас суух элчин сайд нь Украйн, Литва, Латви зэрэг гурван улсыг хавсран суух юм. 

Түүний хувьд улс хоорондын болон иргэд хоорондын харилцаа, соёлын асуудалд анхааран ажиллаж, зөөлөн хүчний бодлогоор Монгол Улсаа сурталчлан таниулж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм. 

Ташрамд, энэ онд 20 гаруй элчин сайдын томилолтын хугацаа дуусаж байгаа тул дахин ийм тооны хүнийг элчин сайдаар томилох асуудал төрийн ордонд яригдах юм.

Шинэхэн элчээр томилогдож буй Н.Оюундарийн талаарх мэдээллийг уншихыг хүсвэл энд дарна уу. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe