Л.Энх-Амгалан: Энэ цагаан сарын амралтыг ажлын өдөрт шилжүүлэхгүй

Ц.Чимэдцэеэ
2025-01-29

Засгийн газрын ээлжит хуралдаанаар цагаан сар амралтын өдөр тохиосон тохиолдолд ажлын өдөрт шилжүүлэх талаар хэлэлцжээ.

Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Дээрх зохицуулалтыг хэрэгжүүлэхэд Хөдөлмөрийн тухай хууль зэрэг холбогдох хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Одоогоор УИХ-ын нэгдсэн чуулган завсарласан тул энэ цагаан сарын амралтыг шилжүүлэх боломжгүй. Харин цагаан сарын дараа буюу хаврын чуулганаар холбогдох хуулийн төслийн Засгийн газраас УИХ-д өргөн барина" гэв.

Мөн Засгийн газраас хавар, өвлийн морин уралдааныг сэргээж болох тухай шийдвэр гаргасан. Тус мэдээллийг энд дарж, уншаарай.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe