Албан тушаалын ээлжит томилгоонууд эхэллээ. Тухайлбал, өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар
Ж.Батзандан нь Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр ийнхүү ажиллахаар болсон байна.
Харин УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэгийн томилогдож буй албан тушаалын гол зорилт нь тус төрийн өмчит үйлдвэрийн газрын үр бүтээмжийг нэмэгдүүлж, тооноос чанар руу шилжих шилжилтийн хүрээнд хүний нөөцийн цомхон боловсон хүчинтэйгээр үйл ажиллагаагаа урагшлуулах гэнэ.
Түүнчлэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөр хариуцсан “Бүтээмжийн менежер”-ээр Нийслэлийн Хүн намын дарга Э.Золзаяаг томилох хувилбар яригдаж буй гэнэ.
Тодруулбал, Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хоёр орлогчтой байх ёстой Нийслэлийн Засаг дарга маань албан бусаар таван орлогч даргатай болж буй. Өөрөөр хэлбэл, хамтарсан Засгийн газрын зүгээс нийслэлд өөрийн хүмүүсээ томилсон бөгөөд “Бүтээмжийн менежер” буюу орлогчийн статусаар томилж эхэлсэн. Өнгөрсөн даваа гарагт АН-аас НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан, МАН-аас НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр нарыг менежерийн статустай томилсон бол өнөөдөр ийнхүү ХҮН намын төлөөллийг томилохоор ярилцаж эхэлжээ.
Сэтгэгдэл үлдээх