УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Засгийн газрыг огцруулах санал гаргалаа.
Учир нь хүний эрх, эдийн засаг, засаглалын хувьд энэ удаагийн Засгийн газар хангалтгүй ажиллаад зогсохгүй дээрх үзүүлэлтэд харшлах үйлдэл удаа дараа гаргасан гэж үзжээ.
Ялангуяа шахмал түлшнээс үүдэн угаартсан байж болзошгүй 700 гаруй иргэн болон саяхан угаартаж нас барсан нэг өрхийн зургаан иргэний амь нас хурцаар яригдаж байна. Хуульд УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь нэгдсэн тохиолдолд уг асуудлыг чуулганаар хэлэлцэх боломжтой.
Хамгийн эхэнд УИХ-ын гишүүн Ж.Баярмаа санаачилгад нэгдэн гарын үсэг зурсан байна.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу бусад 124 гишүүн тус бүртэй холбогдохоо мэдэгдсэн ба ямар хариу өгөхийг тухай бүрд нь олон нийтэд мэдээлэхээ илэрхийлээд байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх