NBA-н бүх оддын тоглолтод дөрвөн удаа сонгогдсон, 2016 оны олимпын алтан медальт DeMarcus Cousins “Сэлэнгэ бодонс” багт тоглохоор болсон. Тэгвэл түүний хувьд 3 сарын 7-нд Монголд ирэх бөгөөд тус өдөр түүнд зориулсан фэн өдөрлөг болох аж.
Тодруулбал, Demarcus Cousins манай улсад 3 сарын 7-нд ирэх бөгөөд ирсэн өдөр нь 19:30 цагаас “UG Arena”-д арга хэмжээ зохион байгуулах аж. Энэ үеэр олон сонирхолтой шоу бэлдсэн гэнэ.
МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2024-25 оны улирлын эрэгтэй багийн Play-Off тоглолтууд 3 сарын 9-нд эхлэх юм.
Ташрамд, DeMarcus Cousins мөн цагийн өмнө өөрийн фейсбүүк хуудастаа “Удахгүй уулзъя, Монголчуудаа. Боломжоо тултал ашиглаж, аварга авцгаая” хэмээн бичээд “Сэлэнгэ бодонс” багийн пэйж хуудсыг меншион хийжээ.
Сэтгэгдэл үлдээх