Архангай аймгийн Хайрхан, Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд оруулж, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан суманд гарсан хоёр хээрийн түймрийг унтраахаар ажиллаж буй талаар өмнө нь мэдээлсэн. Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар хээрийн 71.495 га талбай, 16 гэр, 22 хашаа саравч, хоёр автомашин, 2100 боодол өвс түймэрт өртсөн бөгөөд хохирлын хэмжээ эцэслэн гараагүй байгаа билээ.
Тэгвэл түймрийн голомтод ажиллаж буй алба хаагчид болон сайн дурынханд аж ахуйн нэгж байгууллагууд болон иргэдээс хандив цугларч эхэлжээ.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ЗДТГ-ын албан ёсны цахим хуудаст хандив өгсөн иргэдийн мэдээллийг олон нийтэд хүргэж байна. Иргэд бэлэн мөнгө, ундаа ус, гурилан бүтээгдэхүүн, хоол, амны хаалт, бээлий зэргийг хандивлаж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх