Цахим орчинд Ноорог хэмээх хаягаар үйл ажиллагаа явуулдаг хамт олныг өчигдөр ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс баривчилж, шөнөжин мэдүүлэг авч, үүрээр сулласан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэднийг Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйлд заасан Үндэсний эв нэгдлийг бусниулах зүйл ангиар баривчилсан бөгөөд зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг аж.
Залуусын дуу хоолой болж, нийгмээ эрүүлжүүлэхээр “үнэ цэнтэй, утга учиртай бас хүнд хэрэгтэй контент”-ыг бүтээж байсан Ноорог студийн сэтгүүлчдийг хорьж, шалгасан асуудлаар иргэд ямар байр суурьтай байгааг хүргэж байна.
Ноорог.мн сайтынхныг 20 жил хорих зүйл ангиар баривчилжээ
MCS-ийн санхүүжилттэй “Ноорог креатив” нэртэй компаниар халхавчилж троллын үйл ажиллагаа явуулж байж болзошгүй гэв
Эсрэг
Дэмжсэн
2025-03-18
О.Алтангэрэл сайдаа наад нэг 4 жил хөрөнгө хураана гэж солиорч байхын оронд Эрүүгийн Цагдаагийн 37 оны дарангуйлал руу шилжиж, дарангуйлж буй цагдаа + Улс төрчдийн гар хөлийг болиулж чадах уу? Хэвлэл мэдээлэл рүү ингэж халддаг байж болохгүй ээ
Ноорогийн залуусыг киногоо цацах дөхсөнтэй холбоотойгоор ноолж эхэлжээ. Монгол Улсад Херогийн Баатараас өөр хүн дүрс цуглуулж баримтад кино хийж болохгүй болчихсон хорвоо юу.
Хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагыг залхаан цээрлүүлэх үйлдлийг эсэргүүцэж байна
Энэ бол монголын хэвлэлийн эрх чөлөө ямар байдалтай байгааг харуулсан явдал боллоо. Саяхан ЦЕГ-ын дарга нь бид нар улс төрөөс хамааралгүй болж байгаа гээд байсан чинь өнөөдөр улс төрчдийн дохио зангаагаар баривчилгаа хийсэн байна.
Ноорогийн байранд шөнөөр шалгалт явуулж, эд хэрэгслийг нь хурааж үүрийн 5 хүртэл байцаасан явдлыг эсэргүүцэж байна. Хүмүүс дарангуйлал тогтчихсон юм биш үү? гэж олноороо асуухыг хараад их цочирдлоо. Тээр жил тогтоод дөжрөөд дасчихсан зүйл чинь дарангуйлал
Ноорогийн бүтээж буй сонгуулийн баримтат кино олон нийтийн хандиваар бүтэж байгаа кино шүү. Би нэг хандивлагч нь байна. Киноныхоо дүрсийг авъя хөөе. Давраад байгаарай! Бодит байдал, факт ярих нь хэзээнээс эв нэгдэлд сөргөөр нөлөөлдөг болсон юм бэ?
Монгол Улсад иргэнээ шөнө оройн цагаар баривчилдаг, эд хөрөнгө, өмчид нь дураараа халдаж хурааж авч, нэгждэг, гэнэт цагдаж, олон цагаар мэдүүлэг авдаг энэ завхрал бүр хэвийн үзэгдэл боллоо!
Одоо зохиол яаж өрнөнө гээч. Ноорогийг MCS, Элбэгдорж, ураны компани, өөр юутай ч холбож дүүжлэхийг таашгүй. Хэрэв Ноорог чимээгүй байж байгаад гэнэт гаргасан бол шууд л сайтыг нь хааж, киног нь хурааж авахыг үгүйсгэхгүй.
мар ч олон гоё бэлэн постер, түгээх сувгууд бэлэн сэвдэг юм. Улам үймээн самуун жагсаалд уриална. Энэ нь аль талд ашигтай вэ? Ноорогийн залуусыг барьж шалгах нь өнөөгийн ЗГ-т ямар ч ач холбогдолгүй, яг цаад логикоор ЗГ-н эсрэг том акц эхэлчих шиг л боллоо
"Эм Си Эс"-ийн тролл баг гэнэ дээ. "Ноорог креатив" гэх компаниар халхавч хийж, "Эм Си Эс"-ээс санхүүжилт авч, троллын үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон байна даа. Хайран залуус, улстөрчдийн тоглоом болчихлоо доо.
Зайлаа, хэн нь тролл ажиллагаа явуулдгийг бүгд мэднэ ш дээ. Бүр MCS-тэй холбохоосоо ичдэг болоосой. Чанартай, хүнд хүрэх контентыг тэд хийж чаддаг болохоор нь компаниуд дэмждэг юм. Улстөрчдийн угжныхнаас тэс өөр ш дээ.
За энэ бүр арай шүү Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан! УИХ-ын сонгуулийн талаар баримтат киногоо ирэх 7 хоногт цацна гэсэн, энэ редакц. Яасан юм, та нар сонгуулийг бузар булхайгаар дүүрэн хийчихсэн юм уу? Тtгээд айхдаа ийм зүйл хийсэн юм уу? Яг яагаад?
Энэ мэт дарлаж даам гарч тэднийг битгий мохоогоосой. Залхаж хойргошихгүй эсрэгээрээ халуун цус итгэл үнэмшлээ даган ухамсартайгаар үйлдэл хийж байсан залуусыг дэмжиж тэдний төлөө дугарцгаая, баримтуудыг нь устгалгүй өгч чөлөөлөхийг шаардаж байна.
22 цаг өнгөрч байхад мөрдөгчийн утаснаас ярихад нь ажлын цаг эхлэхээр мэдүүлэг өгүүлэхээр мөрдөгчтэй ярилцсан. “Явуулах эсэхээ өөрсдөө мэдье” гэж даналзаад байсан. Ийм харьяаллын бөгөөд хууль бус ажиллагаанаас энэ залуучуудыг олон нийт хамгаална шүү.
Ноорог.мн сайтын залуусыг саатуулж, хувийн өмчийг нь хурааж, шөнийн цагаар эрүүдэж байгаа нь Монгол улсад дарангуйлал хэвийн үзэгдэл болсныг нотлон харуулж байна. Хэвлэлийн эрх чөлөө гэх мэт тансаглалын тухай бүр яриад ч хэрэггүй.
Сэтгүүлч нар аюулгүй ажиллах баталгаа үнэхээр байхгүй болсон юм уу энэ улс оронд чинь. Сэтгүүлчид шантарлаа л бол тэгээд л ардчилал баяртай болно доо яана вэ.
Тэднийг шөнө дөлөөр баривчлах шалтгаан юу байв? Хэвлэлийн эрх чөлөөг боож, дуугүй болгох гэсэн сүрдүүлэг, залхаан цээрлүүлэлт биш үү? Цагдаагийн Ерөнхий газар нэн даруй тайлбар өгнө үү.
Хэрэв сайт гэх нэрийн доор мөнгө авсан эсвэл тролл баг ажиллуулсан нотлох баримтууд бүрдвэл залуус минь өөрсдийнхөө булшийг л ухаж дээ. Тэгээд бүүр 3-н үсэгтэй компаниас санхүүжсэн байвал тэгсэн болгож магад цаг үеэ бодоод хардахад улам л хүнд байх нь дээ
Сэтгүүлзүй бол баримттай мэдээлэл түгээхийг хэлнэ. Ардчилсан МУ-д байж боломгүй, хэвлэл мэдээллийг хянах гэсэн ЗГ-ын бузар гэмт хэрэг мөн. ЗГ энэ үйлдлийнхээ талаар хариу мэдэгдэл гаргаж, бүх материалыг нь буцаан өгч уучлал гуйхыг шаардаж байна.
Үнэхээр ичмээр юм. Энэ төрөөс үнэхээр ичиж байна. Залуусаа сонсох, дэмжих, хамтрах ёстой төр нь хорино, цагдана, шалгана гээд шөнө, үүрээр БАЙЦААСАН БАЙНА. Үүнийг үнэхээр эсэргүүцэж байна. Ноорог бол залуусын дуу хоолой. Залуус залуусаа хамгаалах ёстой.
Яг одоо хэрсүү сошиал хэрэглэгч та “ямар сайтууд НООРОГ-ийн асуудлаар дугарч байна, ямар сайтууд чив чимээгүй байна, эсрэгээрээ өөр ямар сенсацтай мэдээ түгээж байна” гэдгийг анхааралтай ажиглаарай.
Сэтгэгдэл үлдээх