Ноорог студийн уран бүтээлч, сэтгүүлчдийг байцаан, саатуулаад буй. Уг асуудалтай холбогдуулан олон нийт Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийг буруутган, хэвлэлийн эрх чөлөөнд халдлаа хэмээн шүүмжлээд байгаа билээ.
Тэгвэл ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “X” хаягаараа дамжуулан мэдэгдэл хийжээ.
Тэрбээр, “Тус сайттай холбоотой явуулсан ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд өгөх, хууль зүйн үндэслэлээ тайлбарлахыг цагдаагийн байгууллагад үүрэг болгосон. Удахгүй мэдээлэл хийнэ. Хэвлэн нийтлэх эрх чөлөө болон редакц сайтын үйл ажиллагаатай огт хамааралгүй гэсэн урьдчилсан мэдээлэл авсан, нягтална.
Мөрдөн шалгах ажиллагааны талаар прокурорын зөвшөөрлийн хүрээнд мэдээлэл өгдөг. УИХ-ын хууль зүйн байнгын хороо, хүний эрхийн дэд хороонд мөн мэдээлэл, тайлбар өгнө” гэв.
Сэтгэгдэл үлдээх