МУГТ Т.Цэрэндолгор 87 насандаа ДАШТ-ээс хоёр алтан медаль хүртлээ

.Graph
2025-03-28

Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос Хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-ийг энэ сарын 23-30-ны өдрүүдэд АНУ-ын Флорида мужийн Алачуа хотод зохион байгуулж буй билээ. Уг тэмжээний 90-95 насны ангилалд 60 метр, 800 метрийн зайд Дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч, МУГТ Ц.Раднаа өрсөлдөж, хос алтан медалийн эзэн болсон тухай мэдээг бид өмнө нь хүргэсэн. 

Тэгвэл уг тэмцээнд Ц.Раднаа гуайгаас гадна Монгол Улсаа төлөөлөн МУГТ Т.Цэрэндолгор оролцож буй юм. Тэрээр одоогийн байдлаар жад, зээрэнцэг шидэлт гэсэн хоёр төрөлд алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлээд байна. Түүний хувьд дахин 3 төрөл тэмцээнд оролцохоор хүлээгдэж буй аж. 

МУГТ Т.Цэрэндолгор нь 87 настай бөгөөд дэлхийн 11 удаагийн аварга юм байна. 

Сэтгэгдэл үлдээх

Үнэхээр гайхалтай байна шүү. Урт насалж удаан жаргаарай та минь

Цэндсүрэн

Дэмжих үү?

1 0
Newsletter Subscribe