Чуулганы танхимд “эрэн сурвалжлагдсан” сайдууд аян нээж явжээ

Ц.Чимэдцэеэ
2025-03-28

УИХ-ын чуулганы хуралдаанд өнөөдөр “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан”-г хэлэлцсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүд гүйтэтгэлийн тайлантай холбоотойгоор зарим сайдуудаас асуулт асуусан ч чуулганыг орхисон байсан юм. УИХ-ын дарга "Яах уу" гэх дээрээ тулж, тэднийг бараг л "эрэн сурвалжлаад" байлаа.

Тэгвэл Ерөнхий сайд тэргүүтэй холбогдох сайдууд Дархан хотод "Атрын IV аян"-г нээсэн байна. Зургаас харахад Сангийн сайд Б.Жавхлан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд Ж.Энхбаяр, Боомтын сайд Б.Тулга нар уг арга хэмжээнд оролцжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe