Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах, хариуцлага тооцох "Огцрох амархан" жагсаал үргэлжилж байна.
Дөрвөн өдрийн турш жагсаалд цаасан хэвлэлээр 40 мянга гаруй, uih.mn цахим өргөдлөөр 42 мянга гаруй иргэн нэгдэж гарын үсэг зуржээ.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр гарч ирж, өгсөн мэдээлэл, тайлбараас үүдэн анхны шаардлагаа өргөтгөн танилцууллаа.
Үүнд,
1. Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ улс төрийн болон ёс зүйн хариуцлага хүлээж өөрийн хүсэлтээр огцрох
2. Дараагийн шинэ Засгийн газар эвслийн Засгийн газар байгуулахыг дэмжихгүй
3. Албан тушаалтны биш тогтолцооны тогтвортой байдлыг дэмжиж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй байх
Дээрх шаардлагууд нь жагсаалын анхдагч шаардлагыг хангахаас гадна урт хугацааны тогтвортой, хариуцлагатай, ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн засаглалыг бүрдүүлэх, парламентын тогтолцоог бэхжүүлэх, Монголын ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалах ач холбогдолтой гэв.
Хувийн болон намын эрх ашгаас илүүтэй ард түмний эрх ашгийг нэн тэргүүнд тавихыг УИХ-ын гишүүд, улс төрийн намуудад уриалж байна
Сэтгэгдэл үлдээх