Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд театрын барилга барихыг НИТХ V хуралдаанаараа шийдээд буй.
Уг 40 га газарт байгууламж бий болгох шийдвэрийг хүчингүй болгуулахаар Өмгөөлөгч Б.Амгааланбаатар, А.Базар нар шүүхэд хандаад байна.
Тэд “Хүрээлэнгийн газар бол ундны усны нөөц, усны хамгаалалтын бүсэд хамаардаг, иргэд амарч зугаалдаг чухал газар. Иймд хүрээлэн буй орчныг хамгаалах, нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргалаа” хэмээн мэдэгдсэн.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авах эсэхийг ирэх мягмар гарагт буюу энэ сарын 6-ны өдөрт багтаан шийднэ хэмээн Өмгөөлөгч А.Базар цахим хуудаснаа бичжээ.
Шүүх нэхэмжлэл хүлээж авбал хэрэг үүсэж, НИТХ-д нэхэмжлэл гардуулах, нэхэмжлэлд хариу тайлбар авах зэрэг арга хэмжээ авах юм байна. Дээр дурдсан байгууламж нь ундны усны хамгаалалтын газрыг хамрах талаар манай бэлтгэсэн мэдээллийг энд дарж уншаарай.
Сэтгэгдэл үлдээх