АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр өөрийн үүсгэн байгуулсан "Real Truth" цахим хаягтаа Венесуэл улсын Ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний гэргийг баривчилсан тухай мэдэгдлээ.
Трампын хэлснээр АНУ-ын хууль сахиулах байгууллагуудтай хамтарсан бөгөөд Мадуро нарыг вагоноор Венесуэл улсаас гаргасан байна. Дэлгэрэнгүй мэдээллийг маргааш өгнө хэмээлээ.
Үйл явдал болох үед Венесуэлийн нийслэл Каракас хотод нам өндөрт нисэх онгоцны чимээ сонсогдсон бөгөөд Ла Карлота нисэх буудал болон ойролцоох цэргийн объектуудын орчимд утаа, түймэр гарч, гамшгийн дүр зураг үүссэн байна. Ла Карлота нь Каракас хотын төвөөс зүүн тийш орших цэргийн зориулалтын нисэх бааз юм.
Одоогоор дээрх үзэгдэлд өртсөн, гэмтэж бэртсэн хүн, амьтан, хор хохирлын талаар мэдээлэл ил болоогүй байна.
Венесуэлийн Засгийн газар АНУ‑ыг цэргийн түрэмгийлэл хийсэн гэж буруутгаж, эдгээр халдлагын дараа улс даяар онц байдал зарласан бөгөөд ард иргэдийг эсэргүүцэл үзүүлэхийг уриалжээ.
АНУ-ын Төрийн Департамент буюу Гадаад харилцааны яам нь Николас Мадурог терроризм, кокаин импортлох хуйвалдаан, автомат зэвсэг, тэсрэх хэрэгсэл эзэмших, зэвсэг эзэмших хуйвалдаан зэрэг гэмт хэрэгт буруутган эрэн сурвалжлах мэдэгдлийг өөрийн цахим хаягтаа байрлуулж байжээ.
Уг байгууллага Мадурог баривчлуулах, яллуулахад хүргэсэн мэдээлэл өгсөн хүнд:
2025.01.10-нд 25 сая ам.доллар
2025.08.07-нд 50 сая ам.доллар зэргээр тус тус өсгөн амлаж байжээ.
Ингэснээр Мадуро нь АНУ-ын Хар тамхины эсрэг шагналын хөтөлбөрийн түүхэнд 25 сая доллар давсан шагнал зарлагдсан анхны этгээд болоод байсан юм.
Николас Мадурогийн талаар бэлтгэж байсан нийтлэлийг энд дарж, уншаарай.
Сэтгэгдэл үлдээх