М-Си-Эс Кока-Кола компанийн санаачилгаар “Ногоон Пресс” сэтгүүлчдийн үндэсний сүлжээ, “Хог хаягдалгүй Монгол” ТББ болон “Ти Эм Эл Пластик” үйлдвэр хамтран “Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай” сэдэвт сэтгүүл зүйн бүтээлийн уралдаан зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа.
Энэхүү уралдааныг хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааны чанар стандарт, хуванцар дахин боловсруулалтын ач холбогдлын талаарх мэдээллийг олон нийтэд илүү хүртээмжтэй хүргэх зорилгоор зохион байгуулжээ.
Учир нь МСи-Эс Кока-Кола компани энэ оноос дэлхийн стандарт, жишгийн дагуу түүхий эдээс эцсийн шат хүртэл анх удаа 100 хувь дотоодод дахин боловсруулсан PET хуванцар савлагаатай бүтээгдэхүүн худалдаанд гаргахаар төлөвлөж буй юм.
Ингээд уралдаанд өдөр тутмын сонин, телевиз, мэдээллийн сайт, радио зэрэг бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөл багтсан нийт 33 бүтээл ирснээс,
Тэргүүн байранд, ikon.mn сайтын сэтгүүлч Б.Батчимэг - “Борлуулсан сав бүрийн хариуцлага ба хүнсний PET хуванцрын тойрог эдийн засаг” мультимедиа нийтлэл
Дэд байранд, murch.mn сайтын сэтгүүлч Г.Гэрэлээ – “Гурван секунд “мөнгө” хаясаар байх уу?” нийтлэл
Гутгаар байранд, NTV телевизийн сэтгүүлч А.Азжаргал – “Ахмад оршин суугчдын санаачилга” сурвалжилга шалгарчээ.
Мөн тусгай байранд, - Graph.mn сайтын сэтгүүлч Д.Халиунаа – “Хогийн савнаас төрсөн шинэ амьдрал” мультимедиа нийтлэл
“Монголын Үнэн” сонины сэтгүүлч С.Юмсүрэн - “Савнаас төрсөн сав буюу rPET” нийтлэл
ТоС Холбооны Байгууллага, хамтын ажиллагааны менежер А.Марал – “Хуванцар эриний шийдэл rPET технологийг онцлох нь” мультимедиа нийтлэл
Увс аймгийн Байгаль орчны газрын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Отгонпүрэвээ, Ойн мэргэжилтэн Б.Баярмаа, Увс аймгийн Улаангом сумын ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Н.Одбаяр “Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх нь” сэдэвчилсэн мэдээ тус тус шалгарчээ.
Зохион байгуулагчдын зүгээс уралдааны нээлтээр бүртгүүлсэн 60 гаруй сэтгүүлчийг “Ти Эм Эл Пластик” үйлдвэртэй танилцуулах аялал зохион байгуулсан бөгөөд аяллын хүрээнд сэтгүүлчдэд хуванцрын хэрэглээ, савнаас сав дахин боловсруулснаар тойрог эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, хуванцар дахин боловсруулалтын чанар стандарт, хог хаягдлын менежмент, хууль эрх зүйн орчны өнөөгийн нөхцөл байдал, хуванцар цуглуулах явцад гарч буй ахиц дэвшил, хүндрэл бэрхшээл зэрэг цогц мэдээллийг хүргэсэн байна.
Сэтгэгдэл үлдээх