Өсвөр насны хүүхдүүд нэгнээ бүлэглэн хүчирхийлж буй бичлэг цахим орчинд цацагдсанаар сургуулиудад бугшсан үе тэнгийн дээрэлхэлтийн асуудал нийгмийг цочроосон. Энэ талаар нийгмийн зүгээс олон янзын байр суурийг илэрхийлж буй. Өнгөрсөн удаад цахим орчинд хандалт өндөртэй, залуусын даган дуурайдаг сошиал нөлөөлөгчдийн байр суурийг тоймлон хүргэсэн. Тэгвэл энэ удаад мэргэжлийн сэтгэл зүйчдийн байр суурийг товчлон хүргэж байна.
Эсрэг
Дэмжсэн
2026-03-11
Хүүхдийг их сургуульд сургах эрхийг хасна гэдэг бол амьдаар нь дүүжилж байгаа хэрэг шүү. Сургуулийн орчин, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлье, хүүхэд хамгааллаа сайжруулъя, нөлөөллийн аян төслийг дэмжье, гэр бүлийн хөгжлийг дэмжих бодлого хэрэгжүүлье.
Энэ харгис бүлэг хүүхдүүдийн эцэг эх нь хэдэн оных байна гэдэг түүвэр авчихмаар байх юм. Эцэг эх нь ямар хүмүүс байгааг судлаад олчихвол, бид нийгмийн бодлогоо ийм гэр бүл рүү эергээр чиглүүлж байж өөрчлөх боломжтой.
Үе тэнгийнхний дундах "далд дээрэлхэлт" нь ил харагдах бие махбодын хүчирхийллээс илүү хор уршигтай бөгөөд илрүүлэхэд хамгийн хэцүү нийгэм-сэтгэл зүйн үзэгдлүүдийн нэг юм. Далд дээрэлхэлт бол хувь хүний гэхээсээ илүү орчны өвчлөл юм.
Эцэг эхчүүд хүүхэд хүмүүжлийнхээ арга туршлага болон хүүхдэдээ хэрхэн ханддаг тал дээрээ салхи оруулахгүй бол хүчирхийлэл байсаар байх болно. Яагаад ийм асуудал үүсээд байна вэ гэхээр хаа хаанаа ямар ч сэтгэл зүйн боловсролгүйгээс л болж байгаа юм.
Үе тэнгийнхний дээрэлхэлт хүчирхийлэл нь тэдэнд сэтгэл зүйн тусламж хэрэгтэй байна гэсэн дохио юм. Үе тэнгийн дээрэлхэлт нь ихэвчлэн сэтгэл зүй, гэр бүлийн орчин, анхаарал хүсэх хэрэгцээ зэрэг олон хүчин зүйлээс үүсдэг. Хүүхэд бол эцэг эхийн толин тусгал.
Сэтгэгдэл үлдээх