УИХ-ын 2026 оны хаврын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас нээх гэж байна.
Энэ хаврын чуулганаар Төрийн ордонд байрлах Улсын Их Хурлын чуулганы танхимыг сэтгүүлчид 3 давхрын хэвлэлийн ажиглах хэсгээс шууд ажиглах боломжийг дахин нээж эхэлжээ.
2020 онд Ковид-19 цар тахлын үед Төрийн ордонд ажиллах сэтгүүлчдийн хөдөлгөөн, нэвтрэх зохицуулалтыг хязгаарлаж, хэвлэл мэдээллийн төлөөлөлд зориулсан ажлын байрыг тусад нь гаргасан. Үүнээс хойш парламентын үйл ажиллагааг танхимын дээрээс шууд ажиглах боломж бодитоор хумигдаад байсан юм.
Мөн дээрх болон бусад зохицуулалтыг шинэчилсэн журмыг удахгүй танилцуулна хэмээн эх сурвалж мэдээллээ.
Энэ хаврын чуулганаар 30 орчим хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх
янзтай юмс өөрчлөгдөж байгаан сайжрах алхам юм даа одоо цааш нь хаалттай хуралдана л гэж авахгүй бол боллоо
Энх
Дэмжих үү?
0 0