А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус

Ц.Чимэдцэеэ
2026-04-27

НИТХ-ын 31 төлөөлөгчөөс 93 хувийн саналаар дарга А.Баяраа огцрууллаа.

Ийнхүү дараагийн даргад Д.Ихбаярыг дэмжлээ. Д.Ихбаяр нь НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга тул түүнийг эхлээд тус албан тушаалаас нь чөлөөлж, түүний оронд Ж.Сандагсүрэнг томиллоо.

Тэгвэл энэ талаар А.Баяр байр сууриа илэрхийллээ.

"НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар НИТХ-ыг хуралдуулахыг хүсэж, “Туулын хурдны зам” төсөл дээр улс төрийн дэмжлэг хүссэн. Нэгдүгээрт, энэ төсөл шалгагдаж байгаа, хоёрдугаарт, УИХ, Засгийн газраас нэгдсэн шийдвэрт хүрээгүй. Гуравдугаарт, иргэд эсэргүүцэж байгаа учраас хэлэлцэх боломжгүй гэсний төлөө НИТХ-ын хурлыг хууль бусаар хуралдуулж, намайг огцруулж байна"

НИТХ-ын ээлжит бус хурал Ж.Батбаясгалангаар удирдуулан үргэлжилж, өнөөдөр хэлэлцэхээр товлоод байсан бусад 20 гаруй асуудалд МАН-ын бүлэг тодорхойгүй хугацаагаар завсарлага авах хүсэлт гарган 100 хувь дэмжигдлээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe